
Материал Хандлинг Системс ХХК, Улаанбаатар
Тоног төхөөрөмжийг галын эрсдлээс хамгаална
Материал Хандлинг Системс ХХК нь 2014 онд байгуулагдсан, Шведийн DAFO автомат гал унтраах систем, Германы SENNEBOGEN материал зөөвөрлөх тоног төхөөрөмжийн албан ёсны дилерээр ажиллаж байна.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Хамгаалалт, техник, үйлчилгээг нэг газраас
Зураг: Dafo Vehicle
DAFO гал унтраах систем
Экскаватор, автосамосвал, бульдозер, ачигч, ричстакер зэрэг уурхайн техник, хүнд машин механизмд зориулсан автомат гал илрүүлэх, унтраах систем.
Дэлгэрэнгүй
SENNEBOGEN материал зөөвөрлөгч
Нүүрс, задгай ачаа, хаягдал төмрийг ачих, буулгах 875 E Hybrid зэрэг машин. Үйлдвэрийн сэлбэг, төлөвлөгөөт үйлчилгээтэй.
Дэлгэрэнгүй
Мэргэжлийн туршлагатай хамт олон
Уурхайн техникийн сэлбэгийг шуурхай нийлүүлж, засвар үйлчилгээ хийнэ.
ДэлгэрэнгүйDAFO автомат гал унтраах систем
Галыг гарсан даруйд нь унтраана
DAFO систем хөдөлгүүрийн тасалгаа болон бусад эрсдэлтэй хэсгийн хэт халалтыг мэдэрч, фторгүй Forrex EVO шингэн бодисыг зэвэрдэггүй ган хоолойгоор цацаж, галыг тархахаас нь өмнө унтраана.
DW2 хошуугаар тоосруулан цацагддаг Forrex EVO нь хуурай (галыг эгшин зуур унтраах) болон шингэн (хөргөж, бүрхүүл үүсгэдэг) галын хорнуудын давуу талуудыг нэгэн зэрэг агуулсан хамгийн дэвшилтэт технологи бүхий шингэн галын хор юм.
Систем бүрийг тухайн техникт галын эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр SBF 127:17 стандартын дагуу зураг төсөл гаргаж, DAFO-гийн сургалттай техникчид суурилуулна.
Хамгаалах хэсэг
- Хөдөлгүүрийн тасалгаа, турбо, яндан
- Гидравлик насос, хуваарилах хавхлагын блок
- Хурдны хайрцаг, гидротрансформатор
- Аккумуляторын хайрцаг, цахилгааны самбар
- Түлшний шүүлтүүр, насос (хэсгүүдийг эрсдэлийн үнэлгээгээр тогтооно)
Систем хэрхэн ажилладаг вэ
DAFO SV‑K систем
- 1Илрүүлэлт
Тасалгаагаар татсан шугаман дулаан мэдрэгч кабель 180 °C-т идэвхжинэ.
- 2Дохиолол, удирдлага
CV-X удирдлагын блок кабины самбараар дуут, гэрлэн дохио өгч, системийг автоматаар идэвхжүүлнэ. Оператор товч дарж гараар ч идэвхжүүлж болно.
- 3Шахалт
Азотын баллон танкийг 20 бар даралттай болгоно. Хэвийн үед танк даралтгүй байдаг.
- 4Хоолой
Бүлүүр Forrex EVO бодисыг зэвэрдэггүй ган хоолойгоор хошуунууд руу шахна.
- 5Унтраалт
Хошуунууд бодисыг эрсдэлтэй хэсэг рүү цацна. Forrex EVO галыг дарж, халсан эд ангийг хөргөж, гадаргууд наалдсан хамгаалалтын давхарга үүсгэн дахин асахаас сэргийлнэ.
Видео
Үндсэн үзүүлэлт
| Форрекс | Forrex EVO: фторгүй (PFAS-гүй), бэлэн холимог шингэн; A, B ангиллын гал. Материал, эд ангид хор нөлөөгүй, байгальд ээлтэй; цацсаны дараа усаар угаана. Хадгалах хугацаа 10 жил хүртэл. |
|---|---|
| Температур | Forrex EVO −40…+60 °C |
| Тооцооны үндэс | SBF 127:17: хамгаалах эзлэхүүний 1 м³ тутамд 3,0 л Forrex EVO. Хошууны тоо, байрлалыг галын эрсдэлийн үнэлгээгээр тогтооно. |
| Танк | SV-K: улаан анодлосон хөнгөн цагаан, бүлүүртэй (поршень), хэвийн үед даралтгүй. 5–25 л, уурхайн техникт ихэвчлэн 25 л. Ажлын даралт 20 бар, задрах даралт 100 бар. Хэвтээ, босоо суурилуулж болно. |
| Шахалт, идэвхжүүлэгч | Азотын баллон N10 / N20 (TPED, DOT зөвшөөрөлтэй); механик, пневматик эсвэл цахилгаан идэвхжүүлэгч. |
| Илрүүлэлт | Шугаман дулаан мэдрэгч кабель, 180 °C-т идэвхжинэ. Хэлхээг бүхэлд нь хянаж, тасралт, богино холболтыг илрүүлнэ (UL/FM). Сонголтоор Arvak оношилгоотой мэдрэгч. |
| Удирдлагын блок | DAFO CV-X (стандарт) эсвэл CV-Xe: 9–36 В DC, 2 бүс, хэлхээний гэмтлийн хяналт, бодит цагтай 4095 үйл явдлын бүртгэл, батарейгүй суперконденсаторын нөөц тэжээл 72 цаг хүртэл, CAN bus (SAE J1939), IP67 / IP69K. CV-Xe: Ethernet, алсын хяналтын боломж. Кабины самбар: гараар идэвхжүүлэх товч, дохионы гэрэл, дуут дохио. |
| Идэвхжүүлэлт | Автомат, тохируулж болох саатлын хугацаатай; кабины самбарын товч эсвэл гаднах механик идэвхжүүлэгчээр гараар. Сонголтоор хөдөлгүүр унтраах, түлш таслах, массын унтраалга салгах. |
| Хоолой, хошуу | Зэвэрдэггүй ган хоолой эсвэл шланг, JIC холбоос, DW2 хошуу; бага, тогтмол даралтаар цацна. |
Стандарт, гэрчилгээ
- SBF 127:17Шведийн Галын хамгаалалтын холбооны хүнд техникийн гал унтраах системийн дүрэм. Манай зураг төслийн үндэс.
- AS 5062:2016Австралийн хөдөлгөөнт техникийн галын хамгаалалтын стандарт. Global-Mark гэрчилгээ.
- UNECE R107Forrex SV-K системийн НҮБ-ын E5 төрлийн зөвшөөрөл; RISE туршсан.
- SPCR 183
SPCR 199RISE (Швед) хүрээлэнгийн гэрчилгээ: SPCR 183 хөдөлгүүрийн тасалгааны систем; SPCR 199 ба SP 4912 (C3A) Forrex EVO бодис. - UL / FMМэдрэгч кабелийн UL/FM бүртгэл. CV-X удирдлагын блок FM 5970 хувилбартай.
- ISO 9001
ISO 14001Dafo Vehicle Fire Protection AB-ийн чанар, байгаль орчны менежментийн систем.
Үйлчилгээ, баталгаа
| Үйлчилгээний хуваарь | 7 хоног тутам операторын үзлэг. 12 сар тутам DAFO-гийн эрх бүхий техникчийн үйлчилгээ. 10 жилд бүлүүр, бодис солиж, азотын баллонд гидравлик туршилт хийнэ. |
|---|---|
| Баталгаа | DAFO Vehicle-ийн үйлдвэрлэгчийн 12 сарын баталгаа. DAFO-гийн сургалттай техникч гарын авлагын дагуу суурилуулж, эх үйлдвэрийн сэлбэг, бодис хэрэглэж, 12 сар тутмын үйлчилгээг хийлгэсэн үед хүчинтэй. |
ХАБЭА, худалдан авалтын багт
Эрсдлийн үнэлгээ, ханган нийлүүлэлт, угсралт суурилуулалт, сургалт, хуваарьт үзлэг: бүх үйлчилгээ нэг дороос
DAFO-гийн гэрчилгээтэй мэргэжилтэн систем бүрийг үнэлж, суурилуулж, туршиж хүлээлгэн өгч, ашиглалтын бүх үе шатанд хуваарьт үйлчилгээг үзүүлнэ.
- Галын эрсдэлийн үнэлгээ
Техникийг газар дээр нь үзэж, халуун гадаргуу, түлш ба гидравликийн шугам, цахилгааны эрсдэлийг тогтооно.
- Системийн зураг төсөл
Мэдрэгч кабель, хошуу, танкийн байрлал, бодисын хэмжээг тухайн техникт SBF 127-ийн дагуу тооцоолно.
- Суурилуулалт
Манай баг уурхай дээр нь суурилуулна. Хуучин системийг буулгаж солих боломжтой.
- Туршилт, хүлээлгэн өгөх
Хуурай туршилт болон бодит цацалтын туршилт хийж, хүлээлцэх акт үйлдэж хүлээлгэн өгнө.
- Сургалт
Оператор, механикчдад системийн ажиллагаа, дохиолол өгөх үеийн үйлдлийг заана. Сургалт, гарын авлагыг монгол, англи хэлээр өгнө.
- Жил бүрийн үйлчилгээ, цэнэглэлт
DAFO-гийн хуваариар 12 сар тутам үйлчилгээ хийнэ; 10 жилийн их үйлчилгээг мөн гүйцэтгэнэ. Цацагдсаны дараа Улаанбаатар дахь нөөцөөс дахин цэнэглэнэ.
SENNEBOGEN материал зөөвөрлөгч
Нүүрс ачигч
SENNEBOGEN-ий албан ёсны дилерийн хувьд бид нүүрс болон задгай ачаа ачих, буулгахад зориулсан 875 E Hybrid загварыг санал болгож, эх үйлдвэрийн сэлбэг, засвар үйлчилгээгээр хангана. Бусад загварыг ажлын онцлогт тань тохируулан сонгоно.
SENNEBOGEN 875 E Hybrid, sennebogen.com-ын мэдээллээр
- Ажлын жин 140–165 т, хүрээ 21–29 м
- Дизель 391 кВт (Stage V) эсвэл цахилгаан 390 кВт хөдөлгүүр, Green Hybrid энерги хуримтлуулагчтай
- Явах анги: дугуйт пилон, гинжит эсвэл гинжит портал
- Maxcab эсвэл Portcab кабин; нүүрс, үр тариа зэрэг задгай ачаа, хаягдал төмөр, модны ачилтад зориулагдсан
Видео
Хэрэглээ
- Нүүрс, задгай ачаа ачих, буулгах
- Төмөр замын вагон ачих
- Хаягдал төмөр, дахин боловсруулалт
- Ачаа тээврийн терминал
Бидний үйлчилгээ
- Загвар сонголт, нийлүүлэлт
- Үйлдвэрийн SENNEBOGEN сэлбэг
- Төлөвлөгөөт үйлчилгээний иж бүрдэл
- Оношилгоо, засвар
Сэлбэг, үйлчилгээ
Тоног төхөөрөмжийн сэлбэг, засвар үйлчилгээ
Экскаватор, автосамосвал, бульдозер, кран, материал зөөвөрлөгчийн сэлбэгийг Европ, Азийн үйлдвэрлэгчдээс татан нийлүүлнэ.
Сэлбэг
- Гидравлик насос, мотор, хавхлага
- Эргэлтийн механизмын редуктор, мотор, холхивч
- Шанаганы гол (палец), втулк
- Шүүлтүүр, үйлчилгээний иж бүрдэл
- Автомат тосолгооны систем, насос
- Өргөх гинж, шакл, оосор
Аюулгүй ажиллагаа
- DAFO гал унтраах систем, сэлбэг
- Forrex EVO бодис, азотын баллон
- Краны өндөр хүчдэлийн ойртолтын дохиолол
Үйлчилгээ
- Галын системийн үзлэг, цэнэглэлт
- Хуучин системийг буулгаж, шинээр солих
- Уурхай дээрх оношилгоо, засвар
- Оператор, механикчийн сургалт
Forrex EVO бодис, азотын баллон, чухал сэлбэгийг Улаанбаатар дахь агуулахдаа байнга нөөцөлдөг.
23 систем, Монголын уул уурхайд
Монголын нүүрсний уурхайнуудад ажиллаж буй DAFO системүүд, техникийн төрөл ба маркаар.
Техникийн төрлөөр
Марк: CAT, Bucyrus, Hyundai, Hitachi, BelAZ, XCMG. Тоо баримт 2026 оны 10-р сарын байдлаар.
Маркаар
- CAT 3955
- Bucyrus RH1704
- CAT 793D4
- Hyundai 7804
- Bucyrus RH1202
- XCMG ричстакер2
- BelAZ 753061
- Hitachi EX12001
- Нийт23
Бидний тухай
Үндэсний компани
Материал Хандлинг Системс ХХК 2014 онд байгуулагдсан. Бид Шведийн DAFO автомат гал унтраах систем, Германы SENNEBOGEN нүүрс ачигч техникийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
- DAFO-гийн сертификаттай мэргэжилтнүүд
- Улаанбаатарт Форрекс, сэлбэгийн байнгын нөөц
- Гадны мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан туршлага
- Засварын бааз: O&OCH засварын төв, Сонгинохайрхан дүүрэг
Түгээмэл асуулт
Худалдан авагчид юу асуудаг вэ
Өөр асуулт байвал залгаарай, эсвэл и-мэйл бичээрэй.
Ямар техникт DAFO систем суурилуулж болох вэ?
Экскаватор, автосамосвал, бульдозер, грейдер, ачигч, ричстакер зэрэг бүх хүнд техникт, маркаас үл хамааран. Бид CAT, Bucyrus, Hyundai, BelAZ, Hitachi, XCMG техникт суурилуулсан.
Ажиллаж байгаа техникт суурилуулж болох уу?
Тийм. Уурхайд ажиллаж буй техникт газар дээр нь суурилуулна. Хуучин системтэй бол солино. Монгол Улсын аль ч нутагт очиж ажиллана.
Монголын өвлийн хүйтэнд ажиллах уу?
Тийм. DAFO-гийн техникийн үзүүлэлтээр Forrex EVO бодис, танк, азотын баллон, CV-X удирдлагын блок бүгд −40…+60 °C-д ажиллана.
Гал гарсныг систем яаж мэдэх вэ?
Хөдөлгүүрийн тасалгаагаар татсан шугаман дулаан мэдрэгч кабель 180 °C-т идэвхжинэ. CV-X удирдлагын блок кабинд дуут, гэрлэн дохио өгч, бодисыг автоматаар цацна. Оператор товч дарж гараар ч идэвхжүүлж болно. Блок кабелийн тасралт, богино холболтыг байнга хянаж, үйл явдал бүрийг бүртгэнэ.
Forrex EVO бодис техникийг гэмтээх үү?
DAFO-гийн техникийн үзүүлэлтээр Forrex EVO фторгүй, материал болон эд ангид хор нөлөөгүй, байгальд ээлтэй. Цацсаны дараа хөдөлгүүрийн тасалгааг усаар угаахад хангалттай. Видео: Бодис цацсаны дараах цэвэрлэгээ (YouTube, шинэ цонхонд нээгдэнэ)
Систем цацагдсаны дараа юу хийх вэ?
Бидэнд мэдэгдээрэй. Улаанбаатар дахь нөөцөөс бодис, азотын баллоныг сольж цэнэглээд, ажиллагааг шалгаж техникийг ажилд гаргана.
Хэр олон удаа үйлчилгээ хэрэгтэй вэ?
DAFO нь бусад системтэй харьцуулахад ашиглалтын зардал хамгийн бага байдаг. Үзлэг хийгээд зөвхөн гэмтсэн эд ангийг солидог. Хуваарь: 7 хоног тутам оператор хамгаалах хэсгийг цэвэр, гоожилтгүй эсэхийг шалгана; 12 сар тутам эрх бүхий техникч үзлэг хийнэ; 10 жилд бүлүүр, бодисыг сольж, азотын баллонд гидравлик туршилт хийнэ. Цацагдсан бол дахин цэнэглэнэ.
Баталгаа ямар вэ?
DAFO Vehicle-ийн үйлдвэрлэгчийн 12 сарын баталгааг нөхцөлийнх нь дагуу бүрэн олгоно: DAFO-гийн сургалттай техникч гарын авлагын дагуу суурилуулж, эх үйлдвэрийн сэлбэг, бодис хэрэглэж, 12 сар тутмын үйлчилгээг хийлгэсэн байх. Нөхцөлийг саналд тодорхой тусгана.
Монголд DAFO (Дафо) системийг хэн нийлүүлж, суурилуулдаг вэ?
Материал Хандлинг Системс ХХК нь Dafo Vehicle Fire Protection AB-ийн Монгол дахь албан ёсны дилер. DAFO-гийн албан ёсны вэбсайтын дистрибьютерийн жагсаалтад Монгол Улсаас бүртгэлтэй. Утас: +976 9697 0276, +976 9907 8171. И-мэйл: tuguldur@mhs.mn.
Холбоо барих
Үнийн санал авах
Техникийнхээ марк, загвар, тоог илгээнэ үү. Бид техникийн болон үнийн санал боловсруулж хариу өгнө.
MHS Материал Хандлинг Системс ХХК
- Хаяг
- O&OCH засварын төв, Туул 10-21, 32-р хороо, Сонгинохайрхан дүүрэг, Улаанбаатар 18270
- Утас
-
+976 9697 0276+976 9907 8171
- И-мэйл
- tuguldur@mhs.mn
- Ажлын цаг
- Даваа–Баасан, 09:00–17:00
- Ажиллах хүрээ
- Монгол Улсын бүх нутагт, уурхай дээр нь очиж ажиллана